Тулаанч Ц.Амарсанаа “One Championship” холбоонд 2 дахь ялалтаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-12 07:45:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шилдэг тулаанчдын нэг "Spear" хочит Ц.Амарсанаа холимог тулааны дэлхийн шилдэг холбоо One Championship-д 3 дахь тулаанаа баасан гарагт хийж өрсөлдөгчөө ялав.

 

Түүний тулаан "ONE: FULL BLAST II" тэмцээний гол тулаануудын нэг байсан бөгөөд "Lightweight" жинд Америкийн Билл Вилхелмтэй гурван үеийн турш нийт 15 минут тулалдаж эцэст нь шүүгчдийн саналаар Ц.Амарсанаа One Championship холбооны 2 дахь ялалтаа авлаа.

 

"MGL-1 Lightweight Championship"-т 5:1 амжилттай байсан Ц.Амарсанаагийн хувьд 2019 оны 2 дугаар сарын 16-нд One Championship-ийн эхний тулаанаа хийж ялсан. Харин 2019 оны 11 дүгээр сард тоглосон 2 дахь тулаандаа ялагдсанаас хойш цар тахлын улмаас албан ёсны тулаан хийгээгүй байсан юм.

 

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Билл Вилхелм 5:0 амжилттай нэг ч ялагдаагүй байсан. Харин One Championship-д хийсэн эхний тулаандаа ийнхүү ялагдал хүлээжээ. 

Холбоотой мэдээ