Хүдэр сумын иргэдийг тандалт шинжилгээнд хамруулж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-06-15 10:56:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Хүдэр сумын иргэдийг коронавирусний халдварын шинжилгээнд хамруулах өргөжүүлсэн тандалтыг явуулж байна.

Хүдэр суманд сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар нэмэгдэж байгаа. Иймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр энэхүү ажлыг зохион байгуулж байна. Тандалтын багийг ахалж аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЭМГ-ын УТХ-ийн дарга Д.Бадмаа нар ажиллаж байгаа аж.

Өргөжүүлсэн тандалт шинжилгээний багт оношилгооны зургаа, Зоонозын өвчин судлалын төв /ЗӨСТ/-ийн ариутгал халдваргүйтгэлийн нэг, Хяналт зохион байгуулалтын гээд нийт 8 багийн 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг долоон техник хэрэгсэлтэйгээр томилогдон ажиллаж байгаа ажээ. Иргэдийг суурин нэг, явуулын таван цэгээр шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд тандалт шинжилгээнд сумын төвийн 1112 иргэн хамрагджээ. Гэрийн тусгаарлалтад байгаа өрх, хөдөөгийн малчин өрхөөс тусгайлан гаргасан хуваарийн дагуу шинжилгээг авах юм байна.

 

Холбоотой мэдээ