Төв суурин газрын хөдөлгөөнийг хязгаарлаад байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-06-15 13:39:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт төв суурин газрын хөдөлгөөнийг хязгаарлаад 4 хонож байна. 

Тус аймагт энэ сарын 12-ны өглөөний 06:00 цагаас 20-ны 06:00 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Уул уурхайн ээлж солилт, хөдөлгөөнт хүн ам, хулгайн тээврээс улбаалан коронавирусний халдвар илэрч байгаа тул ийнхүү шуурхай арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан, өмгөөлөл, нотариат, хүнс болон ахуйн хэрэглээний дэлгүүрүүд, газар тариалан эрхлэлт, зөөврийн ус авах, шинжилгээ өгөх, дархлаажуулалтад хамрагдах, буяны ажилд оролцох зэрэгт тусгай зөвшөөрлийн дагуу хөдөлгөөнд оролцож байна. Мөн төрийн байгууллагуудын албан хаагчдын 5-10 хувь нь ажиллаж байгаа юм. Үүнээс гадна тодорхой чиг үүргийн дагуу ажиллах аж ахуй нэгж, албан байгууллагуудад зөвшөөрөл олгоод байгаа аж. 

Ташрамд Өмнөговь аймагт коронавирусний халдвараар анхны нас баралтын тохиолдол бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ