Шинээр 40 тохиолдол нэмж бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-16 13:15:39
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 675 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 40 тохиолдол илэрчээ. Үүнд, Ихтамир 6, Эрдэнэбулган 24, Батцэнгэл 2, Чулуут 4, Төвшрүүлэх 2, Хашаат 1, Цэнхэр 1 тохиолдол байна.
Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 749 боллоо.
Эмнэлэгт хэвтэж байгаа: 292 /2 тохиолдол УБ-т хэвтсэн, 1 тохиолдол гэрээр/
Эмнэлгээс гарсан 430 иргэн байна. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 134, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 2, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 34, Жаргалант сумын эрүүл мэндийн төвд 4, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 17, Хашаат сумын эрүүл мэндийн төвд 42, Хотонт сумын эрүүл мэндийн төвд 12, Чулуут сумын эрүүл мэндийн төвд 17, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд 18, Өндөр - Улаан сумын эрүүл мэндийн төвд 5, Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд 7 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Ойрын хавьтлын хүний тоо: 5324 /нийт өссөн дүнгээр/, гэрийн тусгаарлалтад 1256 иргэн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 16-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 49992, II тунд – 44264 хүнийг хамруулаад байна.
Сүүлийн 24 цагт 18 обьектын 1252 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
Холбоотой мэдээ