Нөгөөтэйгүүр биш нөгөөтээгүүр

ЛАВЛАГАА
khandmaa@montsame.gov.mn
2021-06-25 11:15:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Холбох үгийн үүргээр түгээмэл хэрэглэдэг энэ үгийг НӨГӨӨТЭЭГҮҮР гэж бичих нь зөв аж.


“Нөгөөтэйгүүр” гэж бичих нь орны утга илэрхийлдэг “-тээ” бүтээврийг хамтрахын тийн ялгалын “-тэй” нөхцөл гэж эндүүрсэнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, "өөр, бусад" гэх утга илэрхийлдэг "нөгөө" гэх төлөөний үгэнд "-тээ" гэдэг нөхцөл залгасан буюу үгийн бүтцээр уг үг “нөгөө-тээ-гүүр” гэж задарна.


“-Тээ” бүтээвэр нь нэгэнтээ, олонтаа гэх мэт дахих тоо үүсгэхийн зэрэгцээ, “энэтээ, тэртээ, баруунтаа, зүүнтээ” гэх мэт орны утга илэрхийлдэг залгавар юм. Харин “-гүүр буюу -үүр” нь угтаа үйлдэхийн тийн ялгалын нөхцөл боловч “хойгуур, дээгүүр” гэх мэт дайвар үг бүтээдэг, орон зайн утгыг илэрхийлдэг бүтээвэр болж хувьссан гэж хэл шинжээчид үздэг. 

Холбоотой мэдээ