Хөрөнгийн биржид өнөөдөр 1.2 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-17 18:50:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 38 ХК-ийн 1.2 сая ширхэг хувьцаа арилжив.  Арилжааны нийт дүн 419,877,700.92 төгрөг болжээ. Энэ өдөр 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Айтүүлс" (ITLS+13.51%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн (MCH+7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөдөөгийн тээвэр" (HUT-10.00%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT-6.21%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.


“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 65,934 нэгж эрхийг 13.8 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.77 хувиар буурч, 32400.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,667,659,965,838.18 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ