Шилжилт хөдөлгөөн ихтэй байгаагаас сурталчилгааны ажил хүндрэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-24 08:53:45

Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 41511 сонгогч байна. Аймгийн хэмжээнд 210 хүн хасагдаж, 231 хүн шилжиж ирсэн гэсэн мэдээг тус аймгийн сонгуулийн хорооны дарга Т.Дөлбаяр хэлж байна.

Мөн уул уурхайгаа дагаад шилжилт хөдөлгөөн нэлээн байгаа Цогтцэций суманд 4000 гаруй иргэн санал өгөхөөр бүртгэлтэй байгаа ч одоогоор 1000 гаруй иргэнтэй холбоо барьж чадаагүй байгаа аж. Энэхүү шилжилт хөдөлгөөний байдал Даланзадгад сумын 6-р багт их байгаа юм. Шинэ суурьшлын бүсэд газар болон байр авсан иргэд шилжүүлгээ хийлгэсэн ч тухайн газраа очоогүй байгаа учраас сонгуулийн сурталчилгааны ажилд нэлээн хүндрэл учруулж байгаа юм. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ