“Атлетик 220” Азийн хөл бөмбөгийн холбооны цомын төлөөх тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-21 10:45:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний дээд лигийн 2020 оны аварга “Атлетик 220” клуб нэлээд хугацаанд хүлээсэн Азийн хөл бөмбөгийн холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн /AFC Cup/-ий тоглолтоо хийхээр Хонконг руу бямба гарагт ниссэн билээ.

 

Дээд лигийн аваргууд “J” хэсэгт Хонконгийн “Естерн Лон Лионс”, “Лий Ман” Тайванийн “Тайнан Сити” клубүүдтэй тоглохоор учраа таараад байгаа юм.

 

Тэд эхний тоглолтоо 6 дугаар сарын 23-нд “Тайнан Сити”-тэй хийх бол 6 дугаар сарын 26-нд “Естерн Лон Лионс”, 29-нд “Лий Ман” клубүүдтэй тус тус хүч, ур чадвараа сорино.


“Атлетик 220” клубийн Азийн хөл бөмбөгийн холбооны цомын тоглолтуудыг та бүхэн UniLive88 сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Холбоотой мэдээ