454 иргэн бүрэн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-21 19:08:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдвар 131 бүртгэгдэж, нэг иргэн нас барж, 36 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр Баянхонгор аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1323 болоод байгаа бөгөөд нийт 454 иргэн эдгэрч эмнэлгээс гараад байна. 

Тусгаарлах эмнэлэгт 572 иргэн эмчлүүлж байгаагаас 307 нь аймгийн төвд байгаа юм. 

Ойрын болон дам хавьтлаас Тусгаарлан ажиглах байранд 154, гэрийн ажиглалтад 3037 иргэн ажиглалт, тандалтад байна. 

Ташрамд дуулгахад, Аймгийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд 40111 иргэн хамрагдаад байгаа аж. 

Холбоотой мэдээ