Эрдоган АНУ, Туркийн харилцаанд шинэ эрин эхэлсэн гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-22 12:09:40

АНКАРА. /Anadolu/. Анкара, Вашингтон хоёр талын харилцаанд шинэ эринийг эхлүүлж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгджээ.


Тэрбээр зургаадугаар сарын 14-нд Брюссель хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн уулзалтын үр дүнгийн тайлбар хийхдээ ийнхүү мэдэгдсэн байна.


“Турк, АНУ хоёр талын нааштай, бүтээлч харилцаанд үндэслэн шинэ эринийг эхлүүлж байна. Турк улс АНУ-тай яриа хэлэлцээгээ бүх түвшинд бэхжүүлэн, Байдентай бий болгосон бидний гайхалтай уур амьсгалыг хоёр улсын ашиг тусын төлөө ашиглахаар эрс шийдсэн" гэж Ерөнхийлөгч Эрдоган телевизээр үг хэлэхдээ мэдэгджээ.


Түүний хэлснээр, Турк АНУ-тай холбоотны харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд хоёр улсын хоорондох бүх санал зөрөлдөөн арилна гэдэгт итгэлтэй байна. Туркийн цорын ганц шаардлага бол улс төр, эдийн засгийн бүхий л салбарт бүрэн эрхт эрхийг нь хүндэтгэх, террорист байгууллагуудтай хийж буй тэмцлийг дэмжих явдал юм гэж тэрбээр нэмж хэлжээ.


Өмнө нь Эрдоган Курдын Ажилчны намыг өмнөх засаг захиргааны адил үргэлжлүүлэн дэмжиж байна гэж Байдены засаг захиргааг буруутгасан юм. Анкара уг намыг террорист байгууллага гэж үздэг.


 


Холбоотой мэдээ