“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн худалдаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-23 09:01:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгчид, гадаадын компаниуд оролцож жил бүр зохиодог “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-30-нд болох гэж байна. 23 дахь жилдээ зохиож буй уг үзэсгэлэн-худалдаа энэ жил "Хямралыг хамьтдаа давья" уриан дор Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан болж, оролцогчдын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зохион байгуулах хороо шалгаруулж, шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах юм. “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021”-ыг www.trademongolia.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх ба цахимаар зохион байгуулж байгаагаараа онцлог, давуу талтай юм.

Үзэсгэлэн-худалдаанд "Хатан сүлжээ", "Энерго техсервис", "Eco wool", "Чиглэл", "DrBaatar", "DElbax", "Agni" зэрэг компани, брэндүүд оролцохоо илэрхийлж хямдралын аянд нэгдээд байна. 






Холбоотой мэдээ