1738.1 толгой төлийг 94 хувьтай бойжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-24 15:55:03

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ онд төллөвөл зохих 1983.6 мянган толгой хээлтэгч тоологдсоноос 85.3 хувь буюу 1855.3 мянган толгой хээлтэгч төллөж 1738.1 мянган толгой төл малыг 94 хувьтай бойжуулж байна. 


Үүнээс нийт төллөвөл зохих хээлтэгч малыг төрөл тус бүрээр авч үзвэл нийт ингэний 68.8, гүүний 82.3, үнээний 81.7 хувь, хонины 96.1 хувь буюу 1080.2 мянган толгой хонь, нийт  ямааны 94.5 хувь буюу 532.7 мянган толгой ямаа тус тус төллөсөн байна.


Энэ оны 3-5 сард нийт нутгаар цасан шуурга, хүйтэн салхитай байсны улмаас мал их муудаж, нийт мал сүргийн 2.2 хувь буюу 117.8 мянган толгой мал зүй бусаар хорогджээ.

Холбоотой мэдээ