Хулгана, бич жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-06-25 07:51:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 16. Сугар гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй, хөх луу өдөр.

 

Барилдлага: Идэр

 

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

 

Суудал: Гал

 

Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

 

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өвчин ирнэ хэмээжээ. 

Холбоотой мэдээ