БНСУ-ын Батлан хамгаалахын сайд бэлэн байдалд байхыг үүрэг болгов
ДЭЛХИЙН МЭДЭЭСӨҮЛ. /NHK/. Умард Солонгосын аливаа өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авахад бэлтгэлтэй байхыг армидаа Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд уриаллаа.
Стратегийн баллистик пуужинг амжилттай харвасан тухайгаа Умард Солонгос мэдэгдсэнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хан Мин Ку энэ долоо хоногийн пүрэв гарагт цэргийн дээд командлагчдыг дуудан хуралдсан байна.
1953 онд түр эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш Умард Солонгос энэ удаагийнх шиг ийм удаан хугацаагаар өдөөн хатгаж байсангүй гэж Хан цохон тэмдэглээд, Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдал эрсдэлд ороод байна гэж анхааруулжээ.
Харин Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны албаны хүн “Умард Солонгосын дунд тусгалын шинэ “Мусудан” баллистик пуужин нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн хөдөлгүүртэй” гэж онцлон дурдсан байна.
Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 6 удаа туршилт хийн пуужингийн технологио сайжруулсан” гэжээ.
Г.Доржханд