Хонконгийн хөрөнгийн биржийн даваа гарагийн арилжааг цуцаллаа

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.gov.mn
2021-06-28 12:13:03
twitter.com/Nyamkanmk

ХОНКОНГ. /ВВС/. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Хонконгийн хөрөнгийн биржийн даваа гарагийн арилжааг цуцалсан байна.


Хонконгийн Засгийн газар шуурганы хар дохиог зарласантай холбоотойгоор хөрөнгийн бирж дээрх шийдвэрийг гаргажээ. Тус хотод шуурганы анхааруулах гурван өнгийн дохио байдаг бөгөөд хамгийн аюултай түвшний дохио нь хар юм.


Хонконгийн хэд хэдэн дүүрэгт багадаа 70мм-ийн бороо орох төлөвтэй байгаагийн улмаас энэ жилийн анхны хар дохиог ийнхүү асаажээ.


Үнэт цаас болон үүсмэл үнэт цаас /опцион, фьючерс/-ны арилжааг хоёуланг нь цуцалсан бөгөөд анхааруулах дохиог цуцалсны дараа арилжаа үргэлжилнэ гэж Азийн санхүүгийн төв болох Хонконгийн хөрөнгийн бирж мэдэгдсэн байна..

Холбоотой мэдээ