Жирэмсэн эх “Ковид-19” халдвар авсан үед богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-28 12:46:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жирэмсэн эмэгтэйчүүд коронавируст халдвар авах тоо нэмэгдэж, хүндрэх, эндэх эрсдэл өндөр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.


Мөн иргэд амны хаалт зүүх, гар угаах чанар муудсан, зай барих зөвлөмж мөрдөхгүй байгаагаас коронавируст халдварын тоо буурахгүй байгааг тодотгов.

Манай улсад 35-аас дээш насны жирэмсэн эх халдварт өртөж хүндрэх тохиолдол гарч байна. Түүнчлэн 23 мянган жирэмсэн эхэд хийсэн судалгаагаар, 50.7 хувьд ханиах, 36.7 хувьд булчин өвдөх, 32 хувьд халуурах, 28.4 хувьд хоолой өвдөх, 25.9 хувьд амьсгал давчдах, 21.5 хувьд үнэр, амт мэдрэхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Гэртээ дур мэдэн эмчилгээ хийж болохгүй гэдгийг сануулав.


Мөн 28-32 долоо хоногтой жирэмсэн эх хүндрэх аюултай.  Энэ хугацаанд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ үед  жирэмсэн эмэгтэйн физиологийн өөрчлөлттэй холбоотой зүрх судас, амьсгалын замын эрхтэн тогтолцоо маш их ачаалалтай байдаг тул “Ковид-19” халдвар авсан үед богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй гэдгийг анхааруулсан юм.


Жирэмсэн эхчүүд “Ковид-19" халдвараас сэргийлэхийн тулд шаардалагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гараа угаах ,амны хаалт зүүх, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, зай барих, найз нөхөд, ах дүүтэйгээ утас болон цахим сүлжээгээр холбогдох, найз нөхдөө гэртээ урихгүй байх, өвчтэй хүмүүсээс аль болох хол байх, ажил олгогч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд гэрээсээ ажиллах боломж олгох, дархлаажуулалтад хамрагдах зэрэг аргыг сайн баримталж чадвал халдвараас сэргийлнэ гэдгийг мэргэжлийн эмч зөвлөлөө.

Холбоотой мэдээ