"Дасгал хөдөлгөөн хийцгээе" аян дүнгээ гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд "Дасгал хөдөлгөөн хийцгээе" идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аян 6 дугаар сарын 02-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж аймаг, дүүргүүдийн нэгдсэн дүнг Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос танилцуулж байна.
“Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, БТСУХ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал олгох, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжих” зорилгоор амжилттай хэрэгжүүлэв.