Халдвар авсан нийт тохиолдлын 74.1 хувь нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-07 21:14:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 7 дугаар сарын 6-ны өдөр аймгийн хэмжээнд коронавирусний 819 шинжилгээ авсан байна. Үүнээс PCR шинжилгээ 436 хийснээс Арвайхээрт 34, Тарагтад 1, Хархоринд 17, Хайрхандулаанд 1, Бүрдэд 3, Хужиртад 6, нийт 62 эерэг тохиолдол батлагдлаа.

Түргэвчилсэн оношлуураар 383 шинжилгээ авахад Арвайхээрт 14, Хархоринд 12, Тарагтад 2, Төгрөгт 2, Хужиртад 1, Баянголд 2 эерэг хариу гарсан тул баталгаажуулахаар PCR шинжилгээ аваад байна. Сүүлийн 24 цагт 61 хүн эдгэрч гэртээ гарсан ба нийт батлагдсан 1779 тохиолдлын 74.1 хувь буюу 1335 нь бүрэн эдгэрсэн байна. Нийт 461 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 10, хүүхэд 76 байна. Эмчлүүлэгчдийн 94.1 хувь нь хөнгөн, 6 хүн хүнд байдалтай байна.

Аймгийн хэмжээнд 12-15 насны 5137, 16-17 насны 2690 хүүхэд вакцинд хамрагдаад байна. 

Холбоотой мэдээ