Тусгаарлах эмнэлэгт 542 иргэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-07 21:18:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 52 тохиолдол нэмж бүртгэгдэн, батлагдсан нийт тохиолдлын тоо 2682 боллоо.

Тусгаарлах эмнэлэгт нийт 542 иргэн эмчлүүлж байгаагаас аймгийн төв буюу Баянхонгор суманд 336 нь байгаа бол эмчлүүлж буй нийт иргэдээс биеийн байдал нэн хүнд 4, хүнд 13, хүндэвтэр 70, хөнгөн 455 иргэн байгаа аж.

Галуут, Баянговь суманд халдварын тохиолдол шинээр илрээгүй. Бууцагаан, Заг сумын эмнэлэгт тус бүр 32 иргэн, бусад 15 сумын эмнэлэгт 1-28 иргэн тус тус эмчлүүлж байна.

Сүүлийн нэг хоногт 24 хүн эдгэрч тусгаарлалтаас гарчээ.

Холбоотой мэдээ