Сүүлийн 24 цагт халдвар авсан 54 иргэн эдгэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-08 11:34:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сарын 8-ны өдрийн байдлаар 629 сорьцод PCR шинжилгээ хийхэд 62 иргэнээс коронавирусний халдвар илэрчээ.

Ингэснээр Ховд аймагт коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдол 1379 боллоо.

Тодруулбал, Дөргөн, Цэцэг, Манхан суманд нэг,  Мөст суманд дөрөв, Улаанбаатар хотоос Эрдэнэбүрэн сумын чиглэлд ирж байсан хоёр иргэнээс тус тус халдвар илэрчээ. Мөн аймгийн төв, Жаргалант суманд 53 иргэнээс халдвар илэрсэн байна.


Аймгийн төвийн Тусгаарлах эмнэлэгт  өнөөдрийн байдлаар 181 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 31 нь 18 хүртэлх насны хүүхэд байна.

Мөн Цэцэг суманд 74, Зэрэг суманд 23 иргэн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Бусад халдвар авсан иргэд харьяа сумын Эрүүл мэндийн төв болон гэрээр эмчлүүлж буй. 


Одоогоор Ховд аймагт коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдлоос 641 нь эдгэрлээ гэх мэдээллийг албаны эх сурвалж хэлэв. 

Үүнээс онцлоход, сүүлийн 24 цагийн хугацаанд 54 иргэн эдгэрсэн байна. 

Одоо тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2893, гэрийн тусгаарлалтад 2893, гэрийн ажиглалтад 237 иргэн байна.  

Холбоотой мэдээ