УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга С.Бямбацогт болон холбогдох албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна.
Аймгийн төв талбайд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, хүндэтгэл илэрхийллээ.
УИХ-ын дарга өнөөдөр Чандмань, Манхан суманд ажиллана.
Маргааш буюу энэ сарын 27-нд УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Энхцэцэг нарын хамтаар "Сэргээгдэх эрчим хүч" үзэсгэлэнд оролцох юм.