Сүүлийн 24 цагт 96 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-09 17:24:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймгийн хэмжээнд 96 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. 

Мөн энэ хугацаанд 66 шинэ тохиолдол бүртгэгдэж, дахин нэг хүн нас барлаа. Батлагдсан тохиолдлын хамгийн олон нь аймгийн төв Сүхбаатар суманд 31, Мандалд 27 /Түнхэл тосгонд нэг/, бусад нь Баянгол, Ерөө сумын Бугант тосгон, Сант, Цагааннуур суманд байгаа аж. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд юм. Мөн аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 534 батлагдсан тохиолдол, 50 ойрын хавьтлыг эмчилж байна. Эдгээрээс жирэмсэн эх найм, 17 хүртэлх насны 185 хүүхэд байгаа тул эцэг эх асран хамгаалагчид сонор сэрэмжээ өндөржүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.  

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт маш хүнд нэг, хүнд  дөрөв, хүндэвтэр 27 хүн эмчлүүлж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1987 боллоо.

 

Холбоотой мэдээ