Булган аймаг баяр наадмаа өнжиж байсан түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-11 12:15:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 83 жилийн түүхэнд аймгийн баяр наадмаа өнжиж байсан түүх бий. Тус аймаг энэ жилийн баяр наадмыг цаг үеийн нөхцөл байдал, коронавирусний халдвараас шалтгаалан тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн. Харин 60 гаруй жилийн өмнө аймгийн баяр наадмаа тэмдэглээгүй байна.

            Түүхч, судлаач Ц.Пүрэвсүрэн агсан “Булган аймгийн түүхэн он дарааллын бичиг” номондоо “Аймгийн баяр наадам хийгээгүй” /1959/ хэмээн бичиж үлдээжээ. Мөн бөх судлаач Ө.Мяхлай, Ш.Дашбалжир нарын “Булган хангайн бөхчүүд” номонд /1958, 1959 он/ “Тусгай шалтгаанаар наадам хийгээгүй бөгөөд арав гаруй бөх тойргоор барилдуулж, бас зарим бөхөд цол олгосон байдаг юм билээ. н.Сэрээнэн, Н.Түвдэн 10 давж заан, начин цол авсан байна” гэжээ.

            Хурдан морины талаар 20 гаруй жил судалж, “Хульжийн хурд” гэсэн ном бичсэн Ц.Үүрийнтуяагаас тодруулахад “адууны өвчин гараад” нэг жил наадам хийгээгүй гэж ахмад уяачид дурсаж байсан” гэлээ.

Холбоотой мэдээ