Бага зэргийн аадар бороотой, 27-29 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-07-12 08:14:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2021 оны 7 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.

 

2021 оны 7 дугаар сарын 13-17 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14, 16-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

Холбоотой мэдээ