Зургаан сум халдварын тохиолдлоо тэг болгон хумилаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-07-19 16:58:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 28 тохиолдол нэмж бүртгэгдэн, батлагдсан нийт тохиолдол 3325 боллоо.

Мөн хугацаанд 60 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн иргэний тоо 2623 болоод байна.

Тусгаарлах эмнэлэгт 354 иргэн эмчлүүлж байгаагийн 269 нь аймгийн төвд байна. Харин коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээд байсан Баянцагаан, Баянлиг, Галуут, Баянговь, Баян-Овоо, Шинэжинст сум халдварын тохиолдлоо тэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар Бууцагаан 14, Баян-Өндөр 14, Эрдэнэцогт ес, Шаргалжуут найм, Жинст найм, Жаргалант зургаа, Гурванбулаг тав, Баацагаан дөрөв, Өлзийт дөрөв, Богд гурав, Заг нэг иргэнийг Тусгаарлах эмнэлэгтээ эмчилж байна.

Холбоотой мэдээ