Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-07-22 06:43:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2021 оны 7 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун болон зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноо секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг.  Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

 

2021 оны 7 дугаар сарын 23-27 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

23-нд төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ