Олимпын наадмын байт харвааныхан тэмцээнээ эхлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-23 11:49:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токиогийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд байт харвааныхан тэмцээндээ орлоо” гэж Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Токио хотоос мэдээлж байна.


Манай улсаас энэ төрөлд Б.Отгонболд (Эрэгтэй, ганцаарчилсан, холимог), Б.Урантунгалаг  (Эмэгтэй, ганцаарчилсан төрөл, холимог) хоёр оролцож байна. Өнөөдөр 09:00 цагаас эмэгтэйчүүдийн урьдчилсан чансаа тогтоох харвалт боллоо. Б.Урантунгалаг 614 оноогоор 58 дугаар байрт явж байна.

 

Эрэгтэй байт харваачдын тэмцээн 13:00 цагаас эхэлнэ. Манай байтынхан Японы Оказаки хотод олимпын бэлтгэлээ базаасан. Тус хотын их сургуулийн байт харвааны багаас Монголын шигшээ багт амжилт хүссэн мэндчилгээ дэвшүүлжээ.



Холбоотой мэдээ