Онцгой байдлын салбар дахь Монгол, Францын хамтын ажиллагаа үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-07-23 17:48:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ Франц улсын Гамшигтай тэмцэх газартай хамтран ажиллах санамж бичгийг анх 2010 онд байгууллснаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигджээ. Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр хөндлөө.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар харилцан санал солилцов. Монгол-Франц улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх боломжтой болсон. 

Дээр дурдсан төслөөс гадна “Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь хоёр орны иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах шинэ гарц нээгдсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээ