БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-26 16:04:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо баярын мэндчилгээ ирүүллээ.


Тус мэндчилгээнд "МОНЦАМЭ агентлагийн дарга эрхэм хүндэт хатагтай Б. Ганчимэг танаа,

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт хүндэтгэлээ илэрхийлэх ялдамд эрхэмсэг хатагтай Танд болон танаар дамжуулан тус агентлагийн хамт олонд тус агентлаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн халуун баярын мэндийг хүргэх завшаан тохиолдов.


Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг бол өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол Улсын хамгийн нэр хүндтэй мэдээллийн агентлагийн хувьд эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө ард түмний хийж буй тэмцэл, Монголын уламжлалт соёл, түүхийн талаар дэлхий нийтэд сурталчилж, Монголын ард түмэнд олон улсын улс төрийн нөхцөл байдлыг шуурхай бөгөөд үнэн зөвөөр дамжуулж өгдөг мэдээллийн агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн байгаад баяртай буйгаа илэрхийлье.


Энэ завшааныг ашиглан танай агентлаг цаашид БНАСАУ-ын Төв Мэдээллийн Агентлаг /KCNA/-тай тогтоосон хамтын ажиллагааны харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэх, Солонгос-Монгол хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр БНАСАУ-ын Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллана гэдэгт бат итгэж байна.


Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын Элчин сайдын яам нь Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт гүн хүндэтгэл дахин илэрхийлж, эрхэмсэг хатагтай Танд болон танай агентлагийн хамт олонд ажлын өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн байна.


 

Холбоотой мэдээ