Тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-07-28 08:56:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 20. Буд гараг. Могойг хүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.


Барилдлага: Рашаан


Шүтэн барилдлага: Нэр өнгө


Суудал: Шороо


Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ. 

Холбоотой мэдээ