Бүрэн тоноглогдсон Түргэн тусламжийн автомашинтай боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-07-28 08:57:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр /улсын төсвийн 136 сая төгрөг/ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг иж бүрэн тоноглогдсон Түргэн тусламжийн дуудлагын автомашинтай боллоо.

Яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай байсан тус автомашины тендерийг орон нутгаас зарлан явуулснаар “Си Ай Ти” ХХК шалгарснаар “Toyoto Hiace” маркын бүрэн тоноглогдсон автомашиныг Баянхонгор аймагт нийлүүлсэн байна. 

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, "Эрдэнэт хүний амь насыг аврах үйлсэд цаг минут алдах эрхгүйгээр хүчин зүтгэж буй  эрүүл мэндийн салбарынхан маань өвчтөнийг зөөвөрлөж байх явцдаа эмчлэх боломжоор хангагдаж байгаад баяртай байна.  Орон нутаг хүн ардынхаа  эрүүл энхийн   төлөө хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбараа бодлогоор дэмжиж хөрөнгө оруулалтыг чиглүүлж байгаа. Энэ хүрээнд  дэлхийн стандартын жишигт нийцэж,  эмчилгээ үйлчилгээгээ  чанартай хурдтай үзүүлнэ гэдэгт та бүхэнд итгэж байна” гээд түлхүүрийг алд цэнхэр хадгийн хамт  НЭ-ийн удирдлага, жолооч нарт гардуулав.

Тус бүрэн тоноглогдсон автомашинд хүнд өвчтөнийг зөөвөрлөх явцдаа эмчилгээ хийж боломжтой. Тодруулбал, зөөврийн насилк, зөөврийн хүчил төрөгчийн баллон, амин үзүүлэлт хянах хяналтын монитор, даралтын аппарат, зөөврийн гэрэл, дефебрилятор, хүчилтөрөгч нарыг суурилуулсан бөгөөд дэлхийн жишгийн дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.

Холбоотой мэдээ