АНУ-д вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст амны хаалт зүүхийг зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-07-28 11:57:23

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ коронавирусний халдварын тархалт өндөр байгаа бүс нутгуудын вакцинд бүрэн хамрагдсан оршин суугчдад битүү орчинд байхдаа амны хаалт зүүхийг зөвлөжээ.


"CDC" хурдан халдварладаг “Дельта” хувилбар нэмж тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд мягмар гаргийн байдлаар, АНУ-ын тойргуудын 46 хувь буюу бараг тэн хагас орчимд нь халдварын тархалт нэмэгдээд байна.


Тодруулбал, Арканзас, Луизиана муж улсын бүх тойрог халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсийн ангилалд орсон байна. Үүний зэрэгцээ Миссури, Миссисипи, Алабама муж улсын ихэнх тойргийг ижил ангилалд оруулжээ.


Харин "COVID-19"-ийн вакцинд хамрагдаагүй байгаа хүмүүсийн хувьд вакцины бүрэн тунг хийлгэх хүртлээ амны хаалтыг үргэлжлүүлэн зүүх шаардлагатай хэвээр байна. 

Холбоотой мэдээ