Улсын төсвийн эхний хагас жилийн орлогын бүтэц
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын төсвийн татварын нийт орлого 2021 оны
эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 их наяд төгрөг гэж гарчээ. Энэ
нь улсын нэгдсэн
төсвийн 78.6 хувьтай тэнцжээ. Татварын орлогыг 2020
оны эхний хагас жилтэй харьцуулахад 1.8 их наяд төгрөг буюу 49.3 хувиар өссөн
аж.
Ийм өсөлт гарахад орлогын албан татвар (ОАТ) 928.6 тэрбум төгрөг буюу 2 дахин, нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) 392.1 тэрбум төгрөг буюу 41. хувь, нийгмийн даатгалын орлого (НДО) 208.4 тэрбум төгрөг 26.5 хувь, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 166.4 тэрбум төгрөг буюу 56.5 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 105.6 тэрбум төгрөг 31.4 хувь, онцгой албан татвар (ОАТ) 30.9 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувь тус тус өссөн нь нөлөөлжээ.
Улсын төсвийн татварын орлогыг урьд жилийн
эхний хагастай харьцуулахаас гадна бас энэ оны 5 дугаар
сарын орлоготой жишиж тооцон гаргажээ. Тухайлбал 6 дугаар сарын орлого урьдчилсан гүйцэтгэлээр 1.0 их наяд төгрөг болж өссөн байх юм. Энэ
нь 5 дугаар сарынхаас 247.0
тэрбум төгрөгөөр буюу 31.8 хувиар өсжээ.
Нэг сарын хугацаанд гарсан өсөлтийг задалбал ОАТ 76.1 тэрбум төгрөг 51.4 хувь, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 58.4 тэрбум төгрөг 2.7 дахин, НДО 36.8 тэрбум төгрөг 21.4 хувь, НӨАТ 30.9 тэрбум төгрөг буюу 11.6 хувь, ОАТ 23.3 тэрбум төгрөг 41.3хувь, хөрөнгийн албан татвар (ХАТ)12.4 тэрбум төгрөг 83.3 хувь, гадаад үйл ажиллагааны орлого (ГҮАО) 9.0 тэрбум төгрөгөөр 10.6 өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний Статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ. Улсын төсөвт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж томоохон аж ахуйн нэгж (Уул уурхайн)-үүд татвар төлөгчид орлого төвлөрүүлсэн байна.
Улсын төсвийн 11.8 хувийг татварын бус орлого (ТБО) , 9.5 хувийг ирээдүйн өв сангийн орлого (ИӨСО), 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого (ИСО) тус тус бүрдүүлдэг байх юм. Тэгвэл оны эхний хагас жилд ТБО 3.6 хувь, ТСО 3.4 пункт, ИӨСО 0.2 пунктээр өссөн дүн гарчээ. Энэ оны эхний хагас жилд төсвийн бүрдүүлэлтийг нэг бүрчлэн авч үзвэл өсөлт гарсан байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний хагас жилийн урьдчилсан
гүйцэтгэлээр 7.1 их наяд төгрөг гэж
гарчээ. Түүнийг 2020 оны эхний хагас жилтэй 2.7 их наяд төгрөг буюу 63 хувиар
өссөн гэжээ. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 6.4 их наяд төгрөг байна Тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь
нийт орлогын 90.5 хувийг
эзэлжээ. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого,
тусламж 6 дугаар сард 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ
дүнг 5 дугаар сартай харьцуулбал 262.0
тэрбум төгрөгөөр буюу 30.4 хувиар өссөн байх юм.
Тэгвэл нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 6 дугаар сард 203.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэхүү алдагдал өмнөх 5 дугаар сараас 172.7 тэрбум төгрөгөөр 45.9
хувиар буурсан байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх
цэвэр зээлийн нийт хэмжээ 7.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн алдагдалыг 2020 оны эхний хагас жилтэй харьцуулбал 1.1 тэрбум
төгрөг буюу 51.3 хувиар буурчээ.
Энэ оны
эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн орлогийн бүтэц доорх байдлаар гарчээ. Тухайлбал, ОАТ 33.1 хувь, НӨАТ 24.1 хувь, НДО 17.8 хувь, бусад татвар 10.0 хувь, онцгой албан татвар 7.1 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 7.9 хувийг тус тус эзэлж байна. Тэдгээрийг 2020 оны эхний хагас жилтэй
харьцуулбал НДО 3.2 пункт, онцгой албан татварынх 2.6 пункт, гадаад үйл
ажиллагааны орлогынх 1.1 пункт, НӨАТ 1.4 пункт, бусад татварынх 0.2 пунктээр
тус тус буурчээ. Улсын
нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны
эхний хагас жилийн байдлаар 7.5 их наяд төгрөг болжээ. Энэ
нь 2020 оны эхний хагас жилээс 1.2 их наяд төгрөгөөр 19.1 хувиар өссөн аж. Зарлагын өсөлтөд урсгал зардал 2020 оныхоос 1.5
их наяд төгрөгөөр буюу 29.9 хувь өссөн нь нөлөөлсөн
байна гэж ҮСХ мэдээлсэн байна.