Ц.Анударь 29-д, О.Гүндэгмаа 38-д жагсаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-29 15:43:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" Зуны олимпын XXXII наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага өнөөдөр явагдлаа.


Тамирчид өнөөдөр 30 сум буудсан бөгөөд Ц.Анударь 287 оноогоор /93, 98, 96/ 29-д, О.Гүндэгмаа 283 оноогоор /95, 95, 93/ 38-д бичигдэж байна.


Эхний 30 суманд Сербийн З.Арунович 296 оноогоор тэргүүлсэн бол Грекийн А.Крокаки /294/, Болгарын А.Костадинова /293/ нар удаалж байна.


Тамирчид маргааш түргэн буудлагад 30 сум тавьсны дараа шилдэг 8 нь финалд шалгарч цааш өрсөлдөх юм. Маргааш урьдчилсан шат өглөө 08.00 цагаас болж, финалын буудлага 13.00 цагт эхэлнэ.

Холбоотой мэдээ