ОУОХ-ны 2027 оны чуулганыг Монголд зохион байгуулах саналыг хүргүүллээ

Монголын мэдээ | Спорт
batbold.sh@montsame.gov.mn
2021-08-05 12:13:22
@ShoovdorBatbold
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.

Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэн дэмжих талаар ярилцав. Мөн 2027 оны ОУОХ-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналаа Томас Бах Ерөнхийлөгчид гардуулав.
Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувиар Монголын олимпын багийн хамт олныг ОУОХ-ны Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулав.

Холбоотой мэдээ