Баян-Өлгий аймагт ковид-19 халдварын 59 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-28 16:11:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 176 хүнд түргэвчилсэн шинжилгээ, 35 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 211 иргэнд шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 59 тохиолдол шинээр батлагджээ.

Үүнээс Баяннуур суманд 5, Бугат суманд 1, Буянт суманд 1, Дэлүүн суманд 5, Толбо суманд 2, Улаанхус суманд 1, Цэнгэл суманд 2, Хотгор багт 1, Өлгий суманд 41 иргэнээс  тус тус халдвар илэрсэн аж.

Ийнхүү тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 6958 болов. Харин 5527 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 148) гарчээ.

Одоо аймгийн Ковид эмнэлэгт 107 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 46, Пазылет төрийн бус байгууллагын байранд 33, Сансар эмнэлэгт 29, сумуудын Эрүүл мэндийн төвүүдэд 50, гэртээ 1161 иргэн эмчлүүлж байна.   

Эмчилгээ хийлгэж байгаа 1426 иргэнээс 1232 иргэний биеийн байдал хөнгөн, 161 иргэний биеийн байдал хүндэвтэр, 27 иргэний биеийн байдал хүнд, 6 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ