Италийн арлын ойролцоогоос 500 гаруй цагаач иргэнийг аварчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РОМ. /BBC/. Италийн эргийн хамгаалалтын албаныхан бямба гарагт Лампедуза арлын ойролцоогоос 539 цагаач иргэнийг аварчээ. Ингэснээр тус аралд нэг өдрийн дотор хамгийн олон цагаачийг хүргэсэн тохиолдлуудын нэг болжээ.
Загас агнуурын
завин дээр сууж явсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ. Түүнчлэн Ливиэс
Газар дундын тэнгисийг дамнан ирсэн цагаач иргэдийн заримд нь хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй шинэ тэмдгүүд ажиглагдсан байна.
Үүнтэй холбогдуулан
Италийн прокурорууд тэдэнд тохиолдсон явдлыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Хил хязгааргүй
эмч нарын холбооны нэгэн эмчийн мэдээлснээр, олон цагаач Европыг зорих завинд
суухаа хүлээн Ливид байх хугацаандаа бие махбодын хүчирхийлэлд өртсөн бололтой
байна.
Иймээс мөрдөн
байцаагчид цагаачдыг Ливид хуурамчаар хорьсон байж болзошгүй эсэхийг шалгаж байна
гэж Италийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Цагаач иргэдийг
Лампедузад хүргэхэд эргийн хамгаалалтын хоёр завь, Италийн санхүүгийн гэмт
хэрэгтэй тэмцэх газрын нэг завийг ашиглажээ. Арлын захирагч Тото Мартелло энэхүү ажиллагааг сүүлийн үед явуулсан хамгийн том аврах ажиллагаануудын
нэг боллоо хэмээн тодорхойлсон байна.
Лампедуза нь Европт
хүрэх хүсэлтэй иргэдийн ирдэг гол боомтуудын нэг юм. Тухайлбал, тавдугаар сард
тус аралд хэдхэн цагийн дотор 1000 гаруй цагаач газарджээ. Арал дээрх цагаачдын
хуаранг ойролцоогоор 300 хүний багтаамжтайгаар анх байгуулсан боловч одоо
түүнээс тав дахин олон хүн байрлаж байгаа ажээ.