Долдугаар сарын 01-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-07-01 09:15:14

11.00 цагт Спортын төв ордны 4 давхарт Монголын тамирчдын баярын өдрийг тэмдэглэх болон "Азийн хүүхдүүд" наадамд оролцох баг тамирчдын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нээлттэй Нийгэм Форумд  УИХ-ын сонгуулийн санал хураах, тоолох үйл явцад хийсэн ажиглалтын дүнг танилцуулна.

11.20 цагт “Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг”-ийн нээлт  “Мишээл Экспо” төвд болно.

12.00 цагт МСНЭ-ээс АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “Ази-Европын редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалтын талаар МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.40 цагт УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчид гишүүний түр үнэмлэхийг Төрийн ордны Баганат танхимд гардуулна.

13.00 цагт Монголын Сурагчдын Холбоонд Элсэлтийн ерөнхий шалгалттын талаар мэдээлэл хийнэ.

16.00 цагт СЕХ өөрийн байрандаа сонгуулийн албан ёсны дүнг танилцуулна.

Холбоотой мэдээ