“Токио-2020” паралимпын наадмыг БНХАУ 168 медальтай тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-03 08:59:40

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас  өнөөдрийн байдлаар 83 улс паралимпын медаль хүртээд байна.


Энэ удаагийн паралимпын наадмаас БНХАУ-ын баг 77 алт, 47 мөнгө, 44 хүрэл, нийтдээ 168 медальтай тэргүүлж байна. Их Британи улсын баг 34 алт, 27 мөнгө, 35 хүрэл, нийт 96 медальтай 2 дугаарт байгаа бол Оросын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 32 алт, 23 мөнгө, 42 хүрэл, нийт 97 медаль хүртсэн амжилтаар гуравт бичигдэж байна.


Харин АНУ-ын баг  27 алт, 31 мөнгө, 22 хүрэл, нийт 80 медальтай яваа бол Украин улсын баг 20 алт, 39 мөнгө, 25 хүрэл, нийт 84 медалтай 5 дугаарт бичигдэж байна.



Монгол Улсын баг тамирчид өчигдөр пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /107 кг/ алтан медаль хүртсэн амжилтаар 56 дугаар байрт бичигдээд байгаа юм.

Холбоотой мэдээ