Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар хамтарсан судалгаа хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Эрчим хүч, үйлдвэр, худалдааны яамнаас “Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)” байгуулах асуудлаар хамтарсан судалгаа хийж байна.
Эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр нь
үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнд экспортын шинэ зах зээлд тариф, тарифын бус саад тотгор
багатайгаар нэвтрүүлэх ач
холбогдолтой. Нөгөөтээгүүр, тариф болон тарифын бус саад тотгорыг хоёр талдаа багасгадаг учир зарим салбарт
өрсөлдөөн нэмэгдэх магадлал ихийг
ГХЯ-ны цахим хуудаснаа мэдээлжээ.
Монгол Улс “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон
Улс хоорондын хэлэлцээр”-ийг 2015 оны 2 дугаар сарын 10-нд байгуулж, уг
хэлэлцээр 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тус хэлэлцээр нь одоогоор Монгол Улсаас бусад гадаад оронтой
байгуулсан анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм.
БНСУ-тай хийсэн хамтарсан
судалгаа, мөн судалгаанд үндэслэн Өмнөд Солонгосын
талтай эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээг Монгол Улс хийх тохиолдолд ямар асуудалд анхаарах ёстой талаар бизнес эрхлэгчдийн саналыг авах зорилготой асуулгыг энэ сарын 15-ны дотор бөглөж илгээх аж.
Хамтарсан судалгааны бүлэг бүрийн хураангуй дүгнэлт, ерөнхий тоймтой ЭНД дарж танилцана.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeBHGIysp-ZaCD6c2vmsyCrC1d9ERjyaOAuEXeWeBkCJBy2zQ/viewform
https://www.mongolchamber.mn/a/692