Ойн хөнөөлт шавжаас хамгаалж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-09-09 08:16:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн хөнөөлт шавжийн хор хөнөөлөөс хамгаалж, навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхийн /Dendrolimus sibiricus Tschetv/ I-II насны хүрэнцэртэй авиа микробологийн аргаар тэмцэж байна.


Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцрийн тоо толгойн нягтшилтыг тодорхойлох, устгах талбайг сонгох судалгааг Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, Горхи-Тэрэлжийн БГЦ-ын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Эрдэнэ сумын байгаль хамгаалагч нар хамтран гүйцэтгэлээ.


Судалгааны дүнд үндэслэн Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хамаарах 16.6 мян.га талбайд тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулав.


Богдхан уулын ДЦГ-ын ойн санд голомт үүсгэн хөнөөл учруулж буй Якобсоны төөлүүрч эрвээхэйн /Erannis jacobsoni Djak/ хүрэнцэртэй тэмцэх хүрээнд Хүрэлтогоот, Хүрхэрээ, Бумбат, Харгана, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын Их булаг, Шар булаг зэрэг аманд найман удаагийн нислэгээр 2400 га талбайд хийжээ.


 

Холбоотой мэдээ