АНУ-ын тусгай төлөөлөгч Японд айлчилна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-09-11 10:44:54

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тэргүүтэй асуудлуудын талаар БНСУ, Японы төлөөлөгчидтэй хэлэлцэхээр Японд ирэх долоо хоногт айлчилна гэж Төрийн департамент баасан гарагт мэдээлжээ.


Сун Ким БНАСАУ-ын асуудал хариуцсан БНСУ-ын төлөөлөгч Но Кю Дуктай Сөүл, Вашингтон хотноо өнгөрсөн сард уулзсаныхаа дараа ийнхүү Японд айлчлах гэж буй юм. Төрийн департаментын мэдээлснээр, АНУ, БНСУ-ын төлөөлөгчид Токио хотноо дахин уулзана.


“АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким Японы нийслэл Токио хотноо есдүгээр сарын 13-15-нд айлчилна. Тэрбээр Японы Ази, далайн орнуудын асуудал хариуцсан дарга Такэхиро Фүнакоши, Солонгосын хойг, аюулгүй байдлын асуудлын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч Но Кю Дук нартай гурван талт уулзалт хийнэ” гэж уг мэдэгдэлд дурджээ.


Талууд хамгийн сүүлд зургаадугаар сард Сөүл хотноо уулзсан юм. 

Холбоотой мэдээ