Хамтын хүчийг орчин үеийн зэвсгээр тоноглох төлөвлөгөө баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-16 17:39:48

МОСКВА. /RIA Novosti/. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ орнуудын удирдагчид Душанбе хотноо болсон чуулганы үеэр Шуурхай хариу арга хэмжээ авах хамтын хүчийг орчин үеийн зэвсгээр тоноглох төлөвлөгөөг баталжээ.


Тэд мөн цэргийн цагдаа, цэргийн мөрдөн байцаах, цэргийн прокурорын газар, шүүх байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.


Түүнчлэн ХАБГБ-ын хамтарсан штабын дарга, хурандаа генерал Анатолий Сидоровын бүрэн эрхийг гурван жилээр сунгалаа.


Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн хурлын оролцогчид мөн Афганистан дахь нөхцөл байдалтай холбогдуулан цэргээ Төв Азид шуурхай байрлуулах төлөвлөгөөг хэлэлцэж, өмнөд хилийг хамгаалах арга хэмжээ авахаар тохиролцжээ.


ХАБГБ-ын бүрэлдэхүүнд Армени, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ болон Тажикистан улс багтдаг.


Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн дараагийн хуралдааныг энэ оны сүүлээр Ереван хотод хийхээр болжээ. 


 


Холбоотой мэдээ