Японы төв нутагт газар хөдөлжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-09-17 12:27:51

ТОКИО. /Kyodo/. Японы төв нутгийн Ишикава муж болон мужийн эргэн тойрны бүсэд пүрэв гаргийн орой 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн ч цунамийн аюул нүүрлэж, атомын цахилгаан станцын үйл ажиллагаа доголдоогүй гэж тус улсын Цаг уурын газраас мэдээлэв.


Орон нутгийн цагаар 18:42 цагийн орчимд Ишикава мужийн Сүзү хотод болсон газар хөдлөлтийн голомт Ното бүсэд 10 орчим километрийн гүнд байжээ. Мужийн засаг захиргаанаас мэдээлснээр, 19 цагийн байдлаар хэн нэгэн гэмтсэн, хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй байжээ.


Газар хөдлөлтийн чичирхийлэл Нагано, Нийгата зэрэг мужид мэдрэгдсэн байна. Ишикава дахь Шика атомын цахилгаан станц, Нийгата дах Кашивазаки-Карива атомын цахилгаан станцын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсээгүй гэдгийг тэдгээрийг хариуцсан компаниуд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ