МУСГЗ Д.Жамъян 92 насандаа “Дуулж яваарай” номоо гаргалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-09-17 20:01:24
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. МУСГЗ Дагвын Жамъянгийн Дуулж яваарай шүлгийн ном хэвлэлтээс гарлаа.

МАН-ын ахмад гишүүн, зохиолч, яруу найрагч Д.Жамъян өдгөө 92 настай бөгөөд тэрээр уран бүтээлийн тайлан болгож уг номоо гаргажээ. Нийт 118 дууны шүлгээс бүтсэн Дуулж яваарай найргийн номоо Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын түүхт 100, МАН байгуулагдсаны 100, Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ойд зориулжээ.

МУСГЗ Д.Жамъян шүлэг, найраглал, жүжиг, тууж, найруулал гээд 1500 орчим бүтээл туурвиж, яруу найргийн 50 гаруй ном гаргажээ. Түүний Говь хангайн дуу, Эхийн сэтгэл, Уул талын шүлгүүд, Насны намар зэрэг шүлгийн номууд нь оргил бүтээлүүдийнх нь нэг юм.

Ташрамд дурдахад, “Дуулж яваарай номыг Орхон аймгийн МАН ивээн тэтгэсэн байна. 

Холбоотой мэдээ