Хүний хөгжлийн ордонд нэмэлтээр ор дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-20 17:07:00

Дорнод /МОНЦАМЭ/. Хүний хөгжлийн ордны спорт зааланд нэмэлтээр 100 ор дэлгэж эхэллээ.

Халаалт дулааныг өгч, шаардагдах зардлыг аймгийн Засаг даргын нөөцийн сангаас гаргаж, өнөөдрөөс халдварт өртсөн иргэдээ эрэмбэлэн авч байна. Эрүүл мэндийн яамнаас хөнгөн өвдсөн иргэдийг гэрээр эмчлэх чиглэлийг өгч байгаа хэдий ч аймгийн Онцгой комиссоос аль болох нэмэлтээр тусгаарлан эмчлэх эмнэлэг дэлгэн ажиллуулахыг зорьж байна. Ийнхүү зохицуулалт хийхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох нь хамгийн чухал байгаа юм.

Түүнчлэн Дорнод Политехник коллежийн дотуур байранд нэмэлтээр 100 ор дэлгэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөртөө багтаж халаалт дулаан өгөхөөр ажиллаж байна гэв. Айл өрхөөс бусад байгууллага ирэх сарын нэгний өдрөөс халаалт эхлэх хуваарьтай ч аймгийн Онцгой комиссоос халаалтын зардлыг хариуцаж иргэдээ дулаан байранд эмчлүүлэх боломжийг бүрдүүлж байна.

 

Холбоотой мэдээ