Таиланд АДБХОБ-ны хэлэлцээрт гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2015-10-01 11:41:39

БЭЭЖИН. /Xinhua/.  Таиланд улс Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хэлэлцээрт гарын үсэг зурлаа гэж Хятадын Сангийн яам мэдэгдлээ.

Таиланд нь хэлэлцээрт гарын үсэг зурах үүсгэн байгуулагч 57 улсын 52 дахь улс болж буй юм. Бусад улс нь удирдлагын зөвшөөрлийг хүлээсээр байна.

Гарын үсэг зурсны дараа 57 гишүүн улс бүгд  уг гэрээг хууль тогтоох байгууллагаараа 2016  оны 12 сарын 31-ний дотор  батлуулж байж тус банкны үүсгэн байгуулагч гишүүн болох ёстой юм.

“Бүх гишүүн улс АДБХОБ-ийг 2015 онд багтаан байгуулахын тулд хуулинд заасан ажиллагаагаа түргэтгэж байна” гэж Хятадын Сангийн яам мэдээлжээ.

Х.Аминаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд