Долдугаар сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-07-05 08:45:41

09.30 цагт Төрийн ордонд АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийнэ.

10.00 цагт Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ цогцолборын нээлт Цэргийн госпиталын чанх хойно болно.

11.00 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган хуралдана.

11.00 цагт БХЯ-нд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийнэ.

11.00 цагт НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.

12.00 цагт ШӨХТГ-т сүүлийн үед хийсэн хяналт шалгалтуудын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮЭХ-нд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол Улс авсан талаар тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.

12.00 цагт МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Загвар чуулган 2016” энэ сарын 6-10-нд Улаанбаатар хотноо болох талаар ГХЯ, МЗХ-ноос мэдээлэл хийнэ.

14.00 цагт ГХЯ-нд “Мэдээллийн цаг” уулзалт болно.

Холбоотой мэдээ