Халдварын 2662 тохиолдол батлагдаж, 18 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-25 11:30:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2662 хүнээс коронавируст халдвар илэрсэн байна. Энэ нь өчигдрийнхөөс 50 тохиолдлоор их үзүүлэлт юм.


Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1288 нь нийслэлд, 1374 нь орон нутагт бүртгэгджээ.


Мөн хугацаанд 6340 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харамсалтай нь коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 18 хүн нас баржээ.


Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21 810 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.



Холбоотой мэдээ