Тээврийн хэрэгслийн торгуулийг “e-Mongolia”-гаар төлөх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-29 08:43:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой боллоо.


Энэ үйлчилгээг авахын тулд жолооч та “e-Mongolia” системд нэвтэрч ороод, жолоодох эрх, тээврийн хэрэгсэл, авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөх боломжтой.


УИХ-аас өнгөрсөн долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон билээ.


Хэрвээ “e-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал гарвал 11-11 лавлах утсанд хандаж, 1 гэсэн товчийг дараад, оператортой холбогдож лавлаж болно. Мөн Төв шуудангийн нэг давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төвөөр үйлчлүүлэх боломжтой юм. 

Холбоотой мэдээ